АТГ: Д.Эрдэнэбилэг гэмт хэрэг үйлдэж болзошгүй баримт илэрсэн учир цагдан хорих санал гаргасан

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
30
legacy:ATG/5289a1c31852370f23ea3e5dd99611ce.jpg

Энэ сарын 19-ний өдөр буюу өчигдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байцаалт авсан талаар мэдээлсэн. Тодруулбал, түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байдаг.

Тэгвэл өнөөдөр АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн юм. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-АТГ-аас Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ хүргүүлжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Түүнд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэгт үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт илэрсэн учир түүнийг цагдан хорих саналаа мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-Өчигдөр Д.Эрдэнэбилэгээс тайлбар авах үеэрээ ХХБ-ны төв оффист нэгжлэг хийсэн гэж байгаа. Илэрсэн ямар нэг зөрчил бий юу?

-Прокурорын зөвшөөрлийг үндэслэн мөрдөгчид тодорхой обьектуудад нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Яг хаана хийгдсэн эсэхээр нь мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Элбэгдорж бол батлан хамгаалагч нууц ноён н ...

  • З
    Зочин

    Эрдэнэбилэг бол хятадын эрлийз хүн. 32 -ын хятад айлд төрсөн. Монгол ээжээрээ овоглодог. 17-р сургууль төгссөн. Дээд сургууль төгсөөгүй. Жолооч байсан. М.Энхболд хотын дарга байхдаа өөд нь татаж ХХБ захирал болгосон. Элбэгдорж сүүлд Хөтөл, Дарханы Төмөрлөг, Эрдэнэтийн 49 луйварт түүнтэй хамтарсан. Нэг ёсондоо эрлийзүүүдийн мафи гэсэн үг. Эрдэнэбилэгт бизнес хийх мэдлэг боловсрол байхгүй, ямар сайндаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг концессоор аваад ажиллуулж өргөтгөж чадахгүй, түүхий эд төмрийн хүдрийг нь Төмөртэйн ордоос шууд урагш зөөж мөнгө олж байхав дээ. Тиймээс иймэрхүү луйварчидтай хатуу тэмцэх ёстой. М.Энхболд, Эдбэгдорж, Х.Баттулга нарын түрийвч нэгтэй хамсаатнуудыг нь бас баривчлах ёстой.

  • З
    Зочин

    хорьж шалгахгүй бол ямар ч нэмэргүй дээ