ШУУРХАЙ: Сахал Д.Эрдэнэбилэгийг цагдан ХОРИХООР шийдвэрлэжээ

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
20
legacy:Sahal Erdenebileg/Sahal Erdenebileg.jpg

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая цагдан хорихоор шийдвэрлэжээ. Тодруулбал, АТГ-аас түүнийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгснөөр шүүх уг хүсэлтийг өнөөдөр хэлэлцэж, ийнхүү 30 хоног хорих шийдвэр гаргасан байна. Шийдвэр гарсан даруйд түүнийг баривчилсан гэх мэдээлэл байна.

АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих болсон үндэслэлээ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэгт үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт илэрсэн учир түүнийг цагдан хорих саналаа мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн" хэмээн тайлбарласан билээ.

Сануулахад, Энэ сарын 19-ний өдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байцаалт авсан. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байдаг.

Мөн тайлбар мэдүүлэг авахтай зэрэгцэн Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрдэнэбилэг бол хятадын эрлийз хүн. 32 -ын хятад айлд төрсөн. Монгол ээжээрээ овоглодог. 17-р сургууль төгссөн. Дээд сургууль төгсөөгүй. Жолооч байсан. М.Энхболд хотын дарга байхдаа өөд нь татаж ХХБ захирал болгосон. Элбэгдорж сүүлд Хөтөл, Дарханы Төмөрлөг, Эрдэнэтийн 49 луйварт түүнтэй хамтарсан. Нэг ёсондоо эрлийзүүүдийн мафи гэсэн үг. Эрдэнэбилэгт бизнес хийх мэдлэг боловсрол байхгүй, ямар сайндаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг концессоор аваад ажиллуулж өргөтгөж чадахгүй, түүхий эд төмрийн хүдрийг нь Төмөртэйн ордоос шууд урагш зөөж мөнгө олж байхав дээ. Тиймээс иймэрхүү луйварчидтай хатуу тэмцэх ёстой. М.Энхболд, Элбэгдорж, Х.Баттулга нарын түрийвч нэгтэй хамсаатнуудыг нь бас баривчлах ёстой.

  • З
    ЗОЧИН

    ЭНЭ ХҮН УЛААН БАЛ ЯРИЛЦЛАГАД ОРОХДОО ӨӨРИЙН ГАРАЛ НУТАГ УС ТӨГССӨН СУРГУУЛЬ ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ ГЭЭД АЛИЙГ НЬ Ч ХАРИУЛАХГҮЙ БУЛЗААРУУЛЖ БАЙХ НЬ СЭЖИГТЭЙ САНАГДЛАА