С.Чинзориг: ТҮ 1-3-аар цалинждаг ажиллагсдыг хувьд шилжүүлэхээ больж, цалинг үе шаттай НЭМНЭ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:chinzorig/278919398_528358628688134_8091633621914615988_n.jpg

Төрийн үйлчилгээний бага албан тушаалын ажиллагсад буюу ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг хүмүүсийг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай багагүй хэл үг болж, олон хүнийг бухимдуулсан. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн С.Чинзориг тайлбар өглөө.

Тэрбээр "Намрын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллахад иргэдээс энэ асуудлыг шүүмжилж, төрийн үйлчилгээний бага албан тушаалтнуудын нийгмийн баталгаа алдагдах эрсдэлтэйг олон хүн хэлж байсан юм.

Тэгвэл эл асуудал нааштайгаар шийдэгдэж ТҮ 1-3-ынхныг хувийн хэвшилд шилжүүлэхээ больж, 2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцааж улсын төсвөөс олгодог байх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.

Түүнчлэн ТҮ 1-3-аар цалинждаг төрийн албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төрд байгаа та нар битгий ийм орон гаран байлдаа бид нар тоглоом чинь туршилтын хэрэгсэл биш шүү чинзориг оо гаргасан бол гаргаад чадахгүй бол битгий ингэж эргэж буцаад бай эргүүтсэн мал л ингээд дороо эргэлддэг юм ш дээ