АН: УБЕГ-ын удирдлагууд С.Эрдэнэд хууль бусаар тамга тэмдэг шилжүүлсэн

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:AN/275473201_5417050911641021_8999030088269633269_n.jpg

АН-аас УБЕГ-ыг гэмт хэргийн чанартай хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлэл хийлээ. АН-ын ҮБХ-ны гишүүдийн зүгээс "УБЕГ-ын удирдах албан тушаалтнууд илтэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тул АТГ-т гомдол гаргаж байна" гэв.

Тодруулбал, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, УБЕГ-ын хяналт шалгалтын дарга Б.Ганзориг, УБЕГ-ын ахлах байцаагч Ж.Чиймаа, Д.Чинтулга, Э.Бат-Очир нар илтэд нэг талын баримталж, хууль зөрчиж, АН-ын тамга тэмдгийг нэг өдрийн дотор үндэслэлгүйгээр ажлын цаг дууссны дараа бүртгэсэн асуудлаар АТГ-т гомдол гаргаж байгаа талаар АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл мэдээллээ.

АН-ын дарга асан С.Эрдэнэ гэх хүн АН-ын тамга тэмдгийг гээгдүүлсэн, алга болгосон гэж үндэслэлээр УБЕГ өргөдөл гаргасан. Гэтэл УБЕГ-ын дарга нэр Улсын Дээд шүүхээс лавлагаа авалгүйгээр шийдвэрлэж өгсөн. АН тамга тэмдгийг хаяж үрэгдүүлээгүй тиймээс шинээр тамга авч УБЕГ-т бүртгүүлэх шаардлага байхгүй. Гэтэл С.Эрдэнэ гэх хүн энэ намыг хоёр тамгатай болгох ажлыг санаатайгаар хийсэн гэдгийг мөн хэллээ.