Хэмнэлтийн бодлого: Улсын төсвөөр хөшөө дурсгал, угтах үдэх хаалга барихгүй

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:tuuz haichlah/зураг11 (61).jpg

Зургийг фэйсбүүкээс ашиглав

Улсын төсвийн тодотголын хүрээнд шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг танахаар болсон. Энэ хүрээнд Улсын төсвөөс нийтдээ 91 төсөл хасагдаж байна. Мөн энэ онд ашиглалтад орох боломжгүй 300 гаруй төслийн санхүүжилтийг бууруулж хойшлуулахаар төлөвлөөд байгаа.

Эдгээр 91 төсөлд ихэнх нь соёлын төв, наадмын талбай, спорт заал, усан бассейн, нийтийн эзэмшлийн зам талбай барих төслүүд багтжээ.

Мөн Төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд цаашид улсын төсвөөр хөшөө дурсгал, угтах үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдэд санхүүжилт олгохгүй байхаар хуульд оруулжээ.