МАН-ын бүлэг LRT хөнгөн галт тэрэгний төслийг ДАХИН хэлэлцэх шаардлагатай гэж ҮЗЛЭЭ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
10
legacy:man buleg/277895282_790649301934479_7867936665161856717_n.jpg

МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр LRT төслийн талаар хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "LRT төслийн талаар Нийслэлийн удирдлагуудын мэдээллийг сонссон. Улмаар гишүүд санал бодлоо ч илэрхийлсэн. Ингээд энэ төслийг дахиж хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ. Яаран төсөв дагуулаад шийдчих асуудал биш байна гэж үзсэн. Тиймээс бүлгээс ажлын хэсэг байгуулаад Засгийн газартай хамтарч ажиллахаар боллоо.

Зөвхөн LRT төсөл ч биш. Тавантолгойн дулааны цахилгаан станцын ажил бий учир ийнхүү ажлын хэсэг гаргаж байна. Үүний дараа ямар шийдэл гаргах вэ гэдгээр бүлэг дахин хуралдана" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    монгол

    дахин оооогт хэлэлцэх шаардлагагүй, бидний улс өнөөдрийн иргэдээ бодсон төрийг хүснэ, ажилгүй байгаа иргэддээ ажлын байр болгох үйлдвэрийг санхүүжүүлчих наад хахаж цацсан мөнгөөрөө, найзуудаа, оюука,