Ч.Хүрэлбаатар: LRT төсөл өрийн бодлоготой зөрчилдсөн тул дэмжээгүй

Улс төр
Deegii
Унших: 1 мин
40
legacy:2025/10/MPAPHOTO201936038.jpg

Хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Нийслэлээс өнгөрсөн долоо хоногт төсвийн байнгын хороонд оруулж ирсэн. Гэвч тус тогтоолын төслийг байнгын хороогоор дэмжээгүй юм.

Тус төслийг дэмжээгүй шалтгааны талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын өөрийн өргөн мэдүүлсэн төсөлд байгаа зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани байгаа. Тэр компани нь регистрийн дугаараа аваагүйн дээрээс нь 3 жил ашигтай ажилласан байх ёстой гэсэн өрийн удирдлагын хуультай зөрчилдөж байна.

2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT төсөл болон Тавантолгойн цахилгаан станц дээр 565 сая ам.долларын баталгаа гаргах асуудлуудыг нийлүүлээд үзэхээр 3.4 орчим тэрбум долларыг нэмэхээр Монгол Улсын өрийн бодлоготой зөрчилдөж байна. Миний хувьд энэ асуудлыг ярьсан. Улмаар төсвийн байнгын хороо дээр энэ асуудал хэлэлцэгдээгүй. Улаанбаатарт хотод түгжрэлийн асуудлыг шийдэх өөр хувилбарууд гарч ирээсэй гэж хүсэж байна.

Монгол Улсад хийгдэж буй том төслүүд хуулийн дагуу хийгдэх ёстой. Миний хувьд хууль дээдлэх зарчмыг хатуу баримталдаг" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зөв

    зөвөө, нэг муу дүүжлэгдсэн автобус барих хэмжээнд улсын мөнгө цатгалдаагүй байна. 500 сая ам доллараар 300 үйлдвэр барьчихвал олон ч хөгжлийн дүүжлэгдсэн дүүжлэгдээгүй автобуснуудын мөнгө аандаа гарч ирнэ, больцгоо, үадарсан муу луйварчид вэ

  • З
    Зочин

    Өшөө авахын тулд гацааж байгаа юм хувь хувьсгалаа ялга

  • Х
    Харамсал

    УИХ гишүүн Б.Энхбаяр Ж.Сүхбаатар нарыг сайн хуульч мэргэжилийн өндөр түвшиний ирээдүйд бэлтгэгдсэн улс төрийн өндөр албан тушаалтан гэж боддог байсан маш харамсалтай. Хуульч бол хуулийн засаглалтыг дээдэлдэг байх ёстой

  • Х
    Харамсал

    УИХ гишүүн Б.Энхбаяр Ж.Сүхбаатар нарыг сайн хуульч мэргэжилийн өндөр түвшиний ирээдүйд бэлтгэгдсэн улс төрийн өндөр албан тушаалтан гэж боддог байсан маш харамсалтай. Хуульч бол хуулийн засаглалтыг дээдэлдэг байх ёстой