Ц.Мөнх-Оргил: Гишүүдийн асуудалд намын шийдвэрийг дагана, дагахгүй гэсэн зүйл байхгүй, хуулийн дагуу шийднэ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
10
legacy:Munh-Orgil gishuun/Munh-Orgil.jpg

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлээд буй. Тэднийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нэн тэргүүнд Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж, тэндээс гарсан шийдвэрээс шалтгаалан гишүүдийн хувь заяа шийдэгдэх юм.

Тэгвэл Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил "Энэ асуудлыг хууль журмын дагуу ёс жудагтай шийдээд УИХ-д танилцуулах ёстой. Намын шийдвэрийг дагана, дагахгүй гэсэн асуудал байхгүй. Хуулийн дагуу шийднэ. Нууц санал хураалт явагдана. Гэхдээ ихэнх тохиолдолд санал нэг байдаг. Хурал хаалттай болдог" гэлээ.