Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдана

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:haldashgui baidlin ded horoo/278306873_402446484763925_1929822211372379583_n.jpg

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд буй. Уг хүсэлтийг Халдашгүй байдлын дэд хороонд шилжүүлсэн болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хуулийн дагуу 5 хоногт багтаан шийдвэрлэх тул Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдахаар товложээ. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан. Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдаж, дөрөв дэх өдөр ТББХ, ХЗБХ хуралдана.

Улмаар баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийднэ" гэх мэдээллийг өгсөн билээ.