Ц.Сандаг-Очир: Засгийн газар ТӨК-ийн ажилчдын урамшууллыг олгох асуудлыг хасах саналтай байна

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2025/06/sandag_anam.jpg

Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Төрийн өмчийн ашигтай ажилласан компаниуд 13 дах сарын цалин гэж өгдөг. Энэ урамшууллыг тухайн байгууллагын ТУЗ нь өгдөг байсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр үүнийг засгийн газар олгоно гэж ойлгож байна. Засгийн газар ашигтай ажилласан бүх төрийн өмчийн байгууллагын урамшууллыг олгох юм уу. Үүнийг хэтэрхий туйлширч байна гэж харж байна.

Энэ заалтаас Засгийн газрыг хасаж одоо хэрэгжүүлж байгаа ТУЗ-д хэвээр үлдээх саналтай байна" гэв.