Б.Цогтгэрэлийг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр томилуулахыг эсэргүүцэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
40
legacy:tsogoo darvaan/277973280_4926220677432248_3045976721563906359_n.jpg

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хороонд Монгол Улсыг төлөөлж, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ даргаар, ЗГХЭГ-ын ахлах реферэнт Н.Буяндэлгэр, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нар гишүүнээр төлөөлөн ажилладаг.

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгч “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В Белозёровт, Зам тээврийн хөгжлийн сайд бөгөөд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хувь нийлүүлэгч Л.Халтараас

1.Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр ЗГХЭГ-ын ахлах реферэнт Н.Буяндэлгэрийн оронд Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны зөвлөх Б.Цогтгэрэлийг томилуулахыг санал болгож байна.

2.Эл саналыг та зөвшөөрвөл, хувь нийлүүлэгчдийн хурлын товыг бидэнд мэдэгдэнэ үү гэсэн агуулгатай албан бичиг илгээжээ.

Харин Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тодруулбал, түүнийг уг албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйн шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн хэрэв томилуулбал эрс эсэргүүцэн тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн байна.

Тиймээс Монгол төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо уг асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ.

legacy:post/4.11/4.23/277831774_362782662463788_3086477032835202161_n.jpg

Б.Цогтгэрэлийг томилуулахаар илгээсэн бичиг

legacy:post/4.11/4.23/1.JPG legacy:post/4.11/4.23/Capture-1.JPG
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АЛБАН ТУШААЛ ДАМЖСАН ОЛИГАРХ БОЛЖЭЭ.

    ЭНЭ НӨХӨР УЛС ТӨРЧДИЙН ӨМХИЙ БӨГСИЙГ ХЭД УХААД ЧИМЭЭГҮЙ БОЛСОН, ОДОО АЛБАН ТУШААЛ ДАМЖСАН МУНДАГ ОЛИГАРХ БОЛЖЭЭ. МУНДАГ ЮМАА, МОНГОЛЫН БАЛЧИГ НАМАГ БОЛСОН УЛС ТӨРӨӨС АМАРХААН ХООЛОО ОЛООД ИДЧИХДЭГ.

  • Я
    ямар инээдтэй ҮЭ вэ

    Хүүе энэ согтуу үйлдвэрчний эвлэлийн өвгөн Баяраа ажлаа өгөх болоогүй юу. өөрт нь таалагдахгүй юм гарангуут л замчдын нэр барьж тэгнэ шүү ингэнэ шүү. Чи болио Баяраа. Хувийн үзэл бодлоо хол очиж гарга. Хүн болгон чамтай адилгүй хүн болгон чамд таалагдах гэж ажиллах албагүй шүү

  • P
    pkxny

    Улсын ерөнхийлөгчид шууд ханддаг ямар том ҮЭ вэ шат дамжлага байхгүй юу Еөк ямар хогийн сав уу

  • P
    pkxny

    Улсын ерөнхийлөгчид шууд ханддаг ямар том ҮЭ вэ шат дамжлага байхгүй юу Еөк ямар хогийн сав уу