Г.Амартүвшин: Улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм байна

Улс төр
Deegii
Унших: 1 мин
30
legacy:Amartuvshin gishuun/SHB_6165.jpg

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.

-Таныг ямар үндэслэлээр буруутгаж байгааг мэдэв үү?

-ААН-үүдэд давуу байдал бий болгож, улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм байна. Гэтэл тэр 33 тэрбум төгрөгөөс 16 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ хугацаанд 9.6 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн. Анх зээл авахад барьцаалсан барьцаа хөрөнгө нь ч хэвээрээ байна. Яг ямар хохирол учруулсаныг мэдэхгүй байна.

-Зээлийг та гаргасан уу гэдэг асуултыг дахин асууя?

-Хөгжлийн банк ч, арилжааны банк ч тэр Гүйцэтгэх захирал нь дангаараа шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдах хорооны 8 гишүүн хамтарч шийдвэр гаргана. Тэр шийдвэрийг үндэслэж ТУЗ-ийн 9 гишүүн шийднэ. Нийтдээ 17 хүн шийднэ.

-Улстөрийн өөр ямар нэг шалтгаан байгаа гэж хардаж байна уу?

-Миний харж байгаагаар улстөрийн ямар нэг шалтгаан байхгүй.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    Дэхэн зээл ер өгөөгүй, намайг энд ирэхээс өмнө болсон шидвэрлэгдсэн асуудал гээд байсан. Одоо болохоор өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу? Ойлгосонгүй Буруутгагдвал ганц энэ хүн ч биш МАН-ын олон гишүүд бас зээл авсан. Авсаныг нь тоолохоос аваагүйгийн хэрэв тийм байвал нэг, хоёр гэж тоолох нь амар байхаа.

  • З
    ЗОЧИН

    Дэхэн зээл ер өгөөгүй, намайг энд ирэхээс өмнө болсон шидвэрлэгдсэн асуудал гээд байсан. Одоо болохоор өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу? Ойлгосонгүй Буруутгагдвал ганц энэ хүн ч биш МАН-ын олон гишүүд бас зээл авсан. Авсаныг нь тоолохоос аваагүйгийн хэрэв тийм байвал нэг, хоёр гэж тоолох нь аамар байхаа.

  • З
    ЗОЧИН

    Дэхэн зээл ер өгөөгүй, намайг энд ирэхээс өмнө болсон шидвэрлэгдсэн асуудал гээд байсан. Одоо болохоор өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу? Ойлгосонгүй Буруутгагдвал ганц энэ хүн ч биш МАН-ын олон гишүүд бас зээл авсан. Авсаныг нь тоолохоос аваагүйгийн хэрэв тийм байвал нэг, хоёр гэж тоолох нь аамар байхаа.