Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан ЗАВСАРЛАЛАА

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan haalga/Haalga.jpg

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая завсарлалаа. Хуралдаанаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаад ийнхүү түр завсарласан байна.

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Уг хуулийн хугацаа ирэх даваа гаригийн 14.00 цагийн орчимд дуусах тул ажлын 5 хоногт багтаан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан дүгнэлтийг ХЗБХ, ТББХ-гоор хэлэлцэж, улмаар чуулганы хуралдаанаар эцэслэнэ.

Сануулахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.