Халдашгүй байдлын дэд хорооны хурлыг Б.Бат-Эрдэнэ даргалж байна

Улс төр
Deegii
Унших: 1 мин
40
legacy:Bat-ErdeneB gishuun/c9e3d31b-b2d6-4137-9fbd-de9d2cc3d4c9.jpg

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Уг хүсэлтийг хэлэлцэж байна.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өвчтэй байгаа тул тус хуралдаанд хорооны 4 гишүүн оролцож байна. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Сү.Батболд нар харьяалагддаг. Дарга нь өвчтэй тул хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалж байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.