Ирц бүрдээгүй тул Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхлээгүй байна

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:man buleg/Тамга зурагны.jpg

УИХ-ыг гишүүний Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09.00 цагаас товлогдсон. Одоогийн байдлаар хуралдаан эхлээгүй байна. Учир нь тус хороо 5 гишүүнтэй. Тавуулаа байж шийдвэр гаргадаг. Харин гишүүдийн ирц бүрдээгүй тул хуралдаан эхлээгүй байгаа аж.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Үргэлжлүүлэн 10.00 цагаас ХЗБХ, 11.00 цагаас ТББХ, 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай.

Сануулахад, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн. Асуудлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх учиртай. Уг хуулийн хугацаа даваа гаригийн 14.00 цагийн орчимд дуусах юм.

Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нар багтдаг бөгөөд Н.Энхболд дарга нь юм.