Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан ДУУСЧЭЭ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan haalga/Haalga.jpg

УИХ-ыг гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар ямар шийдвэр, дүгнэлт гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Сануулахад, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн. Асуудлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх учиртай. Уг хуулийн хугацаа даваа гаригийн 14.00 цагийн орчимд дуусах юм.

Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нар багтдаг бөгөөд Н.Энхболд дарга нь юм.