Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар ХЗБХ хаалттай хуралдаж байна
00

ХЗБХ хаалттайгаар хуралдаж эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Халдашгүй байдлын дэд хорооноос тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүйгээр өөр бусад 27 аргаар мөрдөн шалгах боломжтой. Мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулаагүй" хэмээн үзсэн юм. Уг дүгнэлтээ ХЗБХ-нд хүргүүлсэнээр ХЗБХ асуудлыг хаалттайгаар хэлэлцэж эхэлсэн байна.


.webp)
