Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганаар ЭЦЭСЛЭН шийднэ
Улс төрUBn teamУнших: 1 мин
00

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдөр Халдашгүй дэд байдлын хороо хуралдсан ч "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүйгээр өөр бусад 27 аргаар мөрдөн шалгах боломжтой. Мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулаагүй" хэмээн үзсэн юм.
Одоо ХЗБХ хаалттай хуралдаж, дэд хорооны дүгнэлтийг хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн ТББХ хуралдаж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдэх юм.



