Б.Энхбаяр: Хаалттай байдлаас болж хардлага даамжираад байна, цаашид прокурор нээлттэй оруулж ир

Улс төр
Deegii
Унших: 1 мин
70
legacy:EnkhbayarB gishuun/SHB_5930.jpg

УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороогоор хаалттай хэлэлцэж, улмаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүйгээр өөр бусад 27 аргаар мөрдөн шалгах боломжтой. Мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулаагүй" хэмээн үзсэн юм.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Асуудлыг НЭЭЛТТЭЙ хэлэлцэх ёстой юм байна. Улсын Ерөнхий прокурор АЛБАНЫ НУУЦ-ын тамгатайгаар УИХ-д хүсэлтээ ирүүлсэн учраас нээлттэй хэлэлцэе гээд ч хуулиар боломжгүй байгаад байна. Хаалттай байдлаас үүдэж хардлага (хулгайчийг хаацайлж буй эсэх, хилсээр хонгилдож буй эсэх) даамжираад байна.

Миний итгэл үнэмшлээр тэнд ард түмнээс нууцлаад байх зүйл алга. Хэрэг хийсэн гэх үйл баримт харагдахгүй байвал хүний нам байсан ч хонгилдуулахгүй хамгаална. Хэрэг хийсэн гэх үйл баримт байвал өөрийн нам байсан ч хамгаалж хаацайлахгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа.

Хаалттайгаар хэлэлцчихээр нээлттэй байр суурь илэрхийлэх эрх хязгаарлагдаж байна. Юм ярихаар өөрөө ял шийтгэгдчих болохоор. Ард түмэн ба ард түмний төлөөллийн дээд байгууллага-УИХ-ын итгэлцлийг үгүй хийх ийм сөрөг дагавартай учраас цаашид Ерөнхий прокурор НУУЦ-аар биш ИЛ-ээр асуудлаа оруулж ирж байх ёстой юм байна" хэмээлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    Хэрэг хийгээгүй бол хүний нам ч хамаагүй хамгаална гэдэг үг уг нь их хурлын үндсэн зарчим шүүдээ. Нэг үгээр хэлэхэд Монгол улсын эрх ашгийг хамгаална гэсэн утга. Гэтэл шүүхээр шийдэх ёстой зүйлийг их хурал өөрөөр хэлбэл нам нь хамгаалаад намын эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавиад байна гэж харагдаж байна.

  • З
    Зочин

    Ер нь тэгээд энэ их хурал ямар шүүх юм уу, яахаараа эрүүгийн хэргийг хэлэлцдэг юм бэ??? Зүгээр бүрэн эрх түдгэлзүүлэх үндэслэлээ л хэлэлцэнэ биз, хэрэг нотлогдсон, нотлогдоогүй энэ тэр бол шүүхийн, гэм буруугийн асуудал шүү

  • З
    Зочин

    нээлттэй хэлэлцэнэ л биз дээ, худлаа өөрсдөө хаалттай хэлэлцэхгүй байгаадаа оруулж ирсэн бичиг нууц гэсэн байсан гэж худлаа дайрцгааж байна. Бичиг нь нууц гэж орж ирсэн л юм байгаа биз. Тэгээд нээлттэй хэлэлцээл яв л даа

  • З
    зочин

    zuwshdee eruugiin hergiig haalttai heleltseh n zuw.hunii erhtei ch holbootoi asuudal. zugeer prokuroriig ajliig n hiilgeech

  • З
    зочин

    zuwshdee eruugiin hergiig haalttai heleltseh n zuw.hunii erhtei ch holbootoi asuudal. zugeer prokuroriig ajliig n hiilgeech

  • З
    Зочин

    Эрүүгийн хэргийг нууцлах нь зөв шүү дээ, ямар шүүх хурал бишдээ

  • H
    Huulich

    Enhbayar huuli zuin ded said baisan hun. Murdun baitsaaltiin yawts ur dung ileer yarih yamarch huuli erh zuin orchin baihguig ene hun sain medej bgaa. Hudlaa olni umnu poprohoo bolij uz. Ard tumen heniig hudlaa poporch baigaag yalgaj salgadag bolson