ТББХ гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдах гэж байна

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:baingiin horoo toriin baiguulalt/d7ee7107-78c6-4d67-a4da-e7f90c8f1afa.jpg

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар ТББХ хуралдах гэж байна. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн юм.

Уг асуудлаар өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүйгээр өөр бусад 27 аргаар мөрдөн шалгах боломжтой. Мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулаагүй" хэмээн үзсэн юм.