ЧУУЛГАН: УИХ дөрвөн гишүүнээ АВЧ ҮЛДЛЭЭ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:4 gishuun tudgelzuulne/Gol.jpg
legacy:4 gishuun tudgelzuulne/Your paragraph text (3).gif

Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн дөрвөн гишүүн

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан дөнгөж сая болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдааны төгсгөлд УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас оруулж ирсэн хүсэлтийг хэлэлцсэн юм. Уг асуудлыг прокуророос оруулж ирэхдээ албаны нууц хэмээн үзэж нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн тул чуулганы хуралдаан хаалттай горимоор хуралдсан юм.

Ингээд Төрийн байгуулалтын байгын хорооноос гаргасан саналын дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дөрвөн гишүүн тус бүр дээр гишүүд нууцаар санал хураалгахад гишүүдийн олонх нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Ингэснээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг прокуророос гишүүний бүрэн эрхтэй байхад нь шалгахаар болж байна.

Г.Баяр

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    БААГИЙ

    Яг л ийм юм болно ордонд олон жил бугширтлаа сууж буй энгэ нөхөд төсөл тендер төсвийн мөнгө ,зээл тусламжийн мөнгө хөрөнгнөөс идэж уугаагүй хүн энэ парламент нэртэй луйварчид дотор тун ховор нэгнээ үхэн үхтлээ хамгаалана ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛӨХГҮЙ БОЛ ҮЕИЙН ҮЕД ИДЭЖ УУСААР Л БАЙНА

  • Б
    БААГИЙ

    Яг л ийм юм болно ордонд олон жил бугширтлаа сууж буй энгэ нөхөд төсөл тендер төсвийн мөнгө ,зээл тусламжийн мөнгө хөрөнгнөөс идэж уугаагүй хүн энэ парламент нэртэй луйварчид дотор тун ховор нэгнээ үхэн үхтлээ хамгаалана ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛӨХГҮЙ БОЛ ҮЕИЙН ҮЕД ИДЭЖ УУСААР Л БАЙНА

  • З
    Зочин

    Ene yavaa nasandaa hovdiinhon shig hogiin humuus uzsengui