ФОТО: Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши манай улсад АЙЛЧИЛЖ байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:japan yopon/h/_M1A3302 copy.jpg

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши манай улсад айлчилж байна.

Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

legacy:japan yopon/h/MPA_6926 copy.jpg

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцана. Мөн Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-ийн хэрэгжилтийг дүгнэж, КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулах чиглэлд хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх талаар санал солилцоно.

legacy:japan yopon/h/_M1A3389.jpg

Энэ удаагийн айлчлал нь Япон Улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй 6 дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд, Т.Мотэги 2020 онд тус тус Монгол Улсад айлчилсан.

legacy:japan yopon/h/_M1A3364.jpg legacy:japan yopon/h/_M1A3370.jpg legacy:japan yopon/h/MPA_7046 copy.jpg