Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хүчингүй болгосон байцаагч ДАВЖ заалдах шатны ШҮҮХЭД ХАНДЖЭЭ

 Хууль эрх зүй
Natsagaa
Унших: 1 мин 43 сек
50
legacy:NAAGII/278989614_708058396910237_8009002292704568237_n.jpg

"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд нь эхнэр Х.Янжингаажидтай 2017 онд бүртгүүлсэн гэрлэлтээ УБЕГ-аас устгуулсан асуудал олны анхаарлын төвд байгаа билээ. Энэ талаар УБЕГ-аас “Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад гомдол гаргасан.

Ингэхдээ “Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй” гэж мэдүүлсэн.

Энэ гомдлын дагуу Улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийг хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн” гэх тайлбарыг өгсөн байдаг.

Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн юм.

Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэснийг олон нийтэд мэдээлсэн юм.

Харин уг шийдвэрийг эсэргүүцсэн хариуцагч Ц.Отгонцэцэг давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Сануулахад, Шүүхийн уг шийдвэрийн хариуг Х.Янжингаажид гардаж авсныхаа дараа “УБЕГ-с гэнэт ярьж “Тордайн Ганболдтой батлуулсан гэрлэлтийг чинь хүчингүй болголоо.

Ирж хүчингүй болгосон дүгнэлтээ ав” гэж билээ... 100 айлаас буцах замдаа таксин дотор тэр дүгнэлтийг нь уншаад “Монголд мөнгөтэй, танилтай хүн юу ч хийж, хэнийг ч худалдаж авч, яаж ч болдог юм байна” гэж уур хүрч, Т.Ганболдыг хамт босгосон амьдралаа ингэж үгүйсгэж буйг хараад харуусал, уур, гомдол, хор шар нийлэн салснаас хойш анх удаа уйлж билээ.

Үүнээс хойш зургаан сарын турш үнэн мөний төлөө явсаар шүүхэд гомдол гаргаж хөөцөлдсөний эцэст 2022.04.08-нд шүүх хурал болж өнөөдөр захирамжаа авлаа. Иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нар гэр бүл МӨН болохыг шүүхээр шийдвэрлэжээ. Гагцхүү үнэн л ялдаг юм байна” гэж байсан юм.

Эх сурвалжийн хэлснээр, Т.Ганболд, Х.Янжингаажид нар гэрлэлт хүчингүй болгох хэргээс гадна гэрлэлт салгах асуудлаараа иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан хэвээр байгаа юм байна. Талуудын зүгээс хэн хэн нь эд хөрөнгө бусдад шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх зэрэг хамгаалалтын арга хэмжээ авах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байгаа аж.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    avto kambinatad jolooch baisan hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich

  • З
    ЗОЧ4 жил өмнө

    МАНАЙ ШАРГА МОРЬТЫН ЗУСЛАНГИН БАЙШНЫ ГАЗРЫН ЗУРГИЙГ СҮХБААТАРЫН ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБА МАНАЙ ХАЖУУД ГАЗАРТАЙ НЭГ ХҮНИЙ ЗАХИАЛГААР УСТГААД ТЭР ХҮНД ГАЗАР ДЭЭР НЬ НЭМЖ ОРУУЛСАН. БИД ТЭНГЭР ХОЛ ГАЗАР ХАТУУ ЛУЙВАРЧДЫН ӨМНӨ ХҮЧГҮЙДЭЭД БАЙЖ БАЙНА. ИЙМ УЛС ГЭЖ ЕР НЬ БАЙХ УУ?

  • З
    Зочин4 жил өмнө

    Арчаагүй пэздэ бэ өгөөд л салаавч.

  • Л
    ЛГБТ анархүү4 жил өмнө

    хамар ахаа одо ясан ядөргаатөй юм бэ сокын алыг задартал шаагаад маниусд юу ч үлдээдгүй юуч үлдээхгүй бүгдийнь шааадаг байж давж заалдаж этр арай дэндүү ониго шаагааад бган бшоо өмнөгрвийн хоёр янхан хүүхэнг яасныг чинь бүгд харсышоооо хамгийн сүүлд цаашнь ярихуу яахуу гах гах гах

  • И
    иргэн4 жил өмнө

    аа