Д.Дэмбэрэл: ААН-үүд дампуурч, нийгмийн даатгал төлж чадахаа болилоо

Улс төр
Natsagaa
Унших: 1 мин
00
legacy:2025/11/demberel.jpg

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайлангийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр ЭМДҮЗ-ийн дэд дарга Д.Дэмбэрэл “ААН-үүдийн хамралтын хүрээ 200 мянгаар буурсан нь үнэн. ААН, байгууллагууд эндээс дүгнэлт хийх байх, УИХ ч дүгнэлт хийх байх.

ААН-үүд 2021 оноос хойш дампуурч, нийгмийн даатгал төлөх боломжгүй байна. Эрүүл мэндийн даатгал дээр төр хариуцах иргэдийн тоо өсөөд байгаа нь УИХ-аас авч байгаа халамжийн бодлоготой хамааралтай. Энэ хоёр бол нийгэмд хийх томоохон дүгнэлт болж үлдэнэ гэж бодож байна” гэлээ.