Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХӨГЖЛИЙН БАНК: 201 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна
00

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд багтсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх чиглэлд шат шатны байгууллагууд ажиллаж эхэлсэн. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201,287,801,513 төгрөгийн зээлийн эргэн төлөлт Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд төлөгдөөд байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ.



