Г.Ганбаяр: Бүх дэлгүүрээр архи тамхи худалддагийг журамлаж, төвлөрсөн байдлаар зарахгүй бол болохгүй нь

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:Ganbayar ded said/MPA PHOTO 2019-1-4316.jpg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсжээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр "Өсвөр насны хүүхдүүдийн 3.2 нь хэрэглэж байна. Эрүүл мэндийн хичээлд тамхидалттай холбоотой асуудлууд явж байгаа. Гэхдээ сургуулийн орчинд байгаа хэрэглээг нь хумихгүйгээр хязгаарлахад тун бэрх. 100 метр, 150 метр гэсэн зохицуулалт хэрэгжихэд боломжгүй байгаад байна. Энэ нь байрнуудын зохион байгуулалт, гэр хорооллын төлөвлөлтөөс болж байна. Ер нь цаашдаа архи тамхийг төвлөрсөн байдлаар худалдах нь зүгээр. Бүх дэлгүүрээр худалдаалдаг асуудлыг журамлахгүй бол болохгүй байна" хэмээлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сүлжээ дэлгүүрээр архи тамхи зардаг болгочих

  • З
    Зочин

    Сүлжээ дэлгүүрээр архи тамхи зардаг болгочих

  • З
    Зочин

    Тэр нь дээр дээ. Тодорхой нэг цэгт л худалддаг болохгүй бол байр болгоны доор архи, тамхи худалдаад дуртай нь ороод авч хэрэглэж байна. Орон сууцны дор архи тамхи худалдаалдаг байдлыг болиулмаар байна аа.