Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр ТТХГ-ын ажилтан осолд орж хүнд гэмтсэнийг нууцалжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
30
legacy:Ganhuyag ETT/gal tuimer/280709340_2039590602904821_8434004959968975006_n.jpg

Архивын зураг ашиглав

Төрийн тусгай хамгаалалтай газар буюу Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарч, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуул, хамгаалалтын албаны амарч байсан албан хаагч нар яаралтай дуудагдан ажиллажээ.

Их тэнгэрийн амны баруун ууланд гарсан түймэр рүү дөрвөн дугуйтаар ус зөөж явсан албан хаагчид осолдож нэг нь тээврийн хэрэгсэлдээ дарагдан хүнд гэмтэл авсан байна. Уулын хажуу руу өнхөрсөн дөрвөн дугуйтад дөрөв, таван ажилтан байснаас нэг нь дарагдаж хүнд гэмтэл авсныг тус газрынхан ихэд нууцалж байгаа бололтой.

Ажлаа хийж яваад хүнд гэмтэл авсан дэслэгч Б одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гал түймэр гарсан шалтгаан тодорхойгүй, ТТХГ-ын 60, 70 орчим албан хаагч өөрсдийн хүчээр унтраасан байна.

Их тэнгэрийн аманд ууланд түймэр тавьсан этгээдийг хамгаалахын тулд төрийн тусгай албан хаагч ажлаа хийж яваад бэртэж гэмтэн биеийн байдал нь хүнд байгааг ийнхүү нууцалж байгаа бололтой.

Эх сурвалж: Turleg.mn

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАРТ АМЬДАРЧ БУЙ ХҮМҮҮС ЯМАР ХАРИУЦЛАГАГҮЙ ЮМ БЭ. ИЙМ БОЛОХГҮЙ ГЭЭД ДАРХЛАД БАЙГАА ЮМ УГААС .ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГАЖУУЛААД БАЙХАД УРД УУЛЫН БҮХ АМЫГ БАРЬЦААНД ТАВЬЖХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВАХ, ЭСВЭЛ БУРУУ ЗАМААР ОРЖ ИРСЭН МӨНГӨӨРӨӨ ТЭНДЭЭС ГАЗАР ӨМЧЛӨХ "ЭРХ" ХУДАЛДАН АВСАН ЛУЙВАРЧИД ЭЗЭН СУУЖЭЭ.

  • З
    ЗОЧИН

    ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАРТ АМЬДАРЧ БУЙ ХҮМҮҮС ЯМАР ХАРИУЦЛАГАГҮЙ ЮМ БЭ. ИЙМ БОЛОХГҮЙ ГЭЭД ДАРХЛАД БАЙГАА ЮМ УГААС .ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГАЖУУЛААД БАЙХАД УРД УУЛЫН БҮХ АМЫГ БАРЬЦААНД ТАВЬЖХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВАХ, ЭСВЭЛ БУРУУ ЗАМААР ОРЖ ИРСЭН МӨНГӨӨРӨӨ ТЭНДЭЭС ГАЗАР ӨМЧЛӨХ "ЭРХ" ХУДАЛДАН АВСАН ЛУЙВАРЧИД ЭЗЭН СУУЖЭЭ.

  • З
    ЗОЧИН

    ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАРТ АМЬДАРЧ БУЙ ХҮМҮҮС ЯМАР ХАРИУЦЛАГАГҮЙ ЮМ БЭ. ИЙМ БОЛОХГҮЙ ГЭЭД ДАРХЛАД БАЙГАА ЮМ УГААС .ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГАЖУУЛААД БАЙХАД УРД УУЛЫН БҮХ АМЫГ БАРЬЦААНД ТАВЬЖ ЗЭЭЛ АВЧ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ ВАХ, БАС БУРУУ ЗАМААР ОРЖ ИРСЭН МӨНГӨӨРӨӨ "ЭРХ" ХУДАЛДАН АВЧСАНДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИД ЭЗЭН СУУЖЭЭ.