Таван ханатай гэр шатсанаас найман настай хүү өртөж амиа алджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 - 2022-01-31T093549.798.jpg

Таван ханатай гэр шатсанаас найман настай хүү өртөж амиа алджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрөгч тавдугаар сарын 15-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 56 км замыг туулан очиход малчин Н-ын таван ханатай гэр шатаж, 8 настай хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй Ж гал түймэрт өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.