Т.Доржханд тогтолцоог өөрчлөх асуудлыг санаачилж, маргаашаас УИХ-ын гишүүнийхээ албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Dorjhand gishuun/245026300_1227805834399095_1082749247888958460_n.jpg

Төрийн ордонд сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар улстөрийн намууд уулзалт хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Тогтолцоог өөрчлөх асуудлыг санаачилж, маргаашаас УИХ-ын гишүүнийхээ албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулна" гэдгээ илэрхийллээ.

Тэрбээр Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох агуулгаар Үндсэн хуулийн цэцэд хандсаны зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага тавьж, "Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" гэх эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан юм.

Ингэхдээ "УИХ-ын дарга Г.Занданшатарт 10 мянга гаруй иргэний гарын үсэгтэй шаардах бичгээ хүлээлгэж өгсөн.

Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат "ХҮН намаас сонгуулийн тогтолцоог өөрчлөх тэргүүтэй нийт таван шаардлага хүргүүлсэн. 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн. УИХ-ын нийт 62 гишүүний саналаар тухайн үед дэмжигдсэн. Хэлэлцүүлэх үеэр хувь тэнцүүлэх асуудал яригдаж, зарим гишүүд санал гаргаж, санал хураалгаж байсан. Санал 3/4-аар дэмжигддэг. Энэ асуудлыг өмнө нь хэд хэдэн удаа тавьж байсан. Цэц өөрөө маргааныг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар хэлэлцэх боломж бий" гэх тайлбарыг өгсөн юм.