Төрийн ордны үйл ажиллагаатай танилцахаар нэвтрэхдээ ПҮҮЗ-тэй орж болно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:Zandanshatar/281688602_5358089167574947_1222395058433831445_n.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Төрийн ордонтой танилцахаар очсон ПҮҮЗ өмссөн гэх шалтгаанаар 2,3 хүүхдийг буцаасан тухай нэгэн ээж цахим хуудаснаа нийтэлсэн. Үүнээс болж "Хүүхдүүдийг ялгаварлалаа, гишүүд өөрсдөө пүүзтэй ордог хэрнээ энгийн иргэдийн эрхийг хааж байна" гэх шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын дарга нарыг дуудаж уулзжээ. Ингэхдээ "Төрийн ордныг олон нийт, хүүхэд залуучууддаа нээлттэй байлгах, ордны хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө. Пүүзний асуудал ч шийдэгдсэн" гэж УИХ-ын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц мэдээллээ.

Тодруулбал, Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх үүрэг өгсөн байна. Энэ нь зөвхөн Төрийн ордоны үйл ажиллагаатай танилцахаар нэвтрэхэд л үйлчлэх аж.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэнд юуг нь үзэх гэж очдог байна аа? Архидаж, тамхидаж байгааг нь хэдэн жилийн өмнө хүмүүс харсан. Хэрхэн хуйвалдаж, худал ярьцгаадаг нь мэдээж ил харагдахгүй.

  • З
    Зочин

    Төртэй улс юм бол хуультай ёс зүйтэй баймаар юм. Үнэт зүйл гэж байх ёстой дэг журам гэж байх ёстой эрх үүрэг эн тэнцүү байх ёстой

  • З
    Зочин

    Төртэй улс юм бол хуультай ёс зүйтэй баймаар юм. Үнэт зүйл гэж байх ёстой дэг журам гэж байх ёстой эрх үүрэг эн тэнцүү байх ёстой

  • З
    Зочин

    Төртэй улс юм бол хуультай ёс зүйтэй баймаар юм. Үнэт зүйл гэж байх ёстой дэг журам гэж байх ёстой эрх үүрэг эн тэнцүү байх ёстой