ОБЕГ: Автобусанд байсан 34 иргэнд анхны тусламж үзүүлж, зургаан иргэнийг ГССҮТ-д хүргэсэн

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ТЦА/279936535_419107043048438_3120444940516374598_n (1).jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2022.05.18/ “Портер” загварын автомашин, иргэн Д-ийн “Дэйвүү” загварын Хужирбулан-Монгол кино үйлдвэр чиглэлийн автобустай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Ослын газарт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж ажиллахад 62 настай иргэн Т нь автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргасан. Харин автобусанд зорчиж явсан иргэдийн талаар ОБЕГ-аас тодруулахад "Автобусанд байсан нийт 34 иргэнд анхны тусламж үзүүлж, зургаан иргэнийг ГССҮТ-д хүргэсэн" гэв.