БНСУ руу аялах богино хугацааны визийг хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхэллээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 4 сек
00
legacy:2025/05/MPAPHOTO1590.jpg

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс дараах мэдээллийг гаргажээ. "Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны (С-3) ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх боллоо.

Гол агуулга:

• Богино хугацааны болон олон удаагийн (Multiple) виз.

- Богино хугацааны (С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.

• 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн (Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.

*Олон удаагийн (Multiple) визний ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/

• Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.

• БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.

*Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визний портал (www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана

Хэрэгжих хугацаа: 2022 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхэлнэ

*Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой" гэжээ.