Б.Ган-Очир: УДШ мэдэгдэл гаргахдаа ноцтой хоёр том алдаа гаргасан

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ganochir/280763501_1125532084673735_870357785001165877_n.jpg

УДШ-ийн Нийт шүүгчдийн өнөөдрийн хуралдаанаар АН-ын даргаар сонгогдоод буй Х.Баттулгыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл түүнийг бүртгүүлэх хүсэлт болон шаардлагыг өгөхөөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нар оржээ. Улмаар гарч ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "Улсын дээд шүүх өчигдөр мэдэгдэл гаргасан. Гаргасан мэдэгдэлдээ ноцтой хоёр том алдаа гаргасан. Тодруулбал, хүмүүс тайван жагсаал хийж байхад УДШ-ийн шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна гэж хэлсэн. Гэтэл энд шүүн таслах ажиллагаа огт болоогүй. Хэрэг төвөг шийдэх гээгүй. Энд зөвхөн бүртгэлийн асуудал л яригдаж байна.

Дээд шүүх улс төрийн намыг бүртгэх хуультай. Үүнийгээ л явуулж байгаа. Түүнээс шүүн таслах ажиллагаа хийгдээгүй.

Дараагийн асуудал нь, "Улстөрийн нам дотоод асуудлаа дотооддоо шийдэхгүй, шүүхэд нялзааж байна" гэсэн байна лээ. Угаасаа чиг үүргээрээ УДШ л бүртгэнэ шүү дээ. Улсын дээд шүүхэд итгэх итгэл алга. Процессын хувьд 14.40 цагийн үед шүүх хуралдаан явагдах юм байна" гэлээ.