Х.Баттулгыг даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан буцаан татах хүсэлт гаргасныг УДШ хүлээн авч, материалыг нь буцаажээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Battulga Erunhiiluch/MPA PHOTO2022 (6 of 26).jpg

УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч хурлын өмнө АН-ын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ түр буцаан татсан юм. Уг хүсэлтээ УДШ-ийн Тамгын газарт өгсөн бөгөөд Тамгын газраас тэдний хүсэлтийг нийт шүүгчдийн хуралдаанд танилцуулсан байна.

Улмаар хүсэлтийг хүлээн авч, материалыг нь буцаажээ.