БШУЯ: Амны хаалт зүүж хичээлдээ орсон хүүхэд нас барсан гэх мэдээлэл ХУДЛАА

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:bshuya-1.jpg

Амны хаалт зүүж биеийн тамирын хичээлдээ орсон хоёр хүүхдийн нэг нь ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар нэг хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй.

Уг мэдээллийг БШУЯ-наас "Энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс 14:00 цагт БШУЯ-наас мэдээлэл хийнэ" гэжээ.

Мөн ЦЕГ-аас "Хичээл дээрээ амны хаалттай суусан хүүхэд нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй" гэлээ.