ШУУРХАЙ: Зочид буудалд бусдыг зодож, бүлэглэн дээрэмдсэн хэргийг илрүүллээ

 Хууль эрх зүй
Natsagaa
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/tsagdaa.jpg

Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлын өрөөнд "Манай дүүг хүмүүс зодож, утсыг нь авсан байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн газарт иржээ. Тодруудлбал, энэ 22-ны өдөр буюу өчигдөр 23:15 цагт болсон уг хэргийг шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 21 настай, эрэгтэй “Ө” гэгчийг 21 настай, эрэгтэй “Ц” нь бусадтай бүлэглэн зодсон байна. Улмаар "IPhone-6S" загварын гар утсыг дээрэмдсэн хэргийг жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай шалгаж, илрүүлсэн хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.