“Эмоушн“ хамтлагийн дуучин Т.Солонго “Алдарт эх“-ийн одонгоо авчээ

Нийгэм
Natsagaa
Унших: 1 мин
00
legacy:aldart eh/MPA_6001.jpg

Дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөж буй ээжүүдэд олгодог "Алдарт эхийн-2" одон гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд үргэлжилж байна. Тэгвэл "Эмоушн" хамтлагийн дуучин байсан Т.Солонго алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалаа.

Түүний хувьд "Эмоушн" хамтлагт дуулж байгаад 2003 онд АНУ-ыг зорьсон. Ингээд 2008 оноос бие даасан уран бүтээл туурвихаар сэтгэл шулуудаж байсан ч анхны үрээ өлгийдөн авснаар урлагийн тайзнаас буусан юм. Өдгөө тэрбээр дөрвөн хүүхдийн ээж болоод буй. Түүний гэр бүлийн хүн нь барилгын инженер бөгөөд хувьдаа барилгын компанитай юм байна.