ЭМЯ-ны авлига авсан 26 ажилтанд холбогдох хэргийн шүүх хурал Дээд шүүхээс ХОЙШИЛЛОО

Хоосон
Natsagaa
Унших: 1 мин
00
legacy:deed shuuh.jpg

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэхээр товлосон.

Тэгвэл “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ын 3.1-д танхимын нийт шүүгчийн 6-аас доошгүй шүүгч оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцохоор заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон үндэслэлээр хуралдааныг хойшлуулав.