Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.Сүхбаатар: Монгол Улс 33.2 тэрбум ам.долларын зээлийн хүүгийн төлбөрт өдөрт хэдэн төгрөг төлж байна вэ
00

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "33 тэрбум ам.долларын өдрийн хүү хэд байдаг вэ. Бидэнд гарц байдаг уу. Засгийн газрын өрөнд хоногт төлж байгаа хүү хэд байна вэ" гэлээ.



