Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тогтоох эсэх асуудлыг ДАВАА ГАРАГТ хэлэлцэнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Hassuuriin ganhuyag/280628060_586316225984048_4056216741484510102_n.jpg

Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын гишүүдэд хилийн хориг тогтоох саналыг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах шийдвэр гаргасан.

Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарт хилийн хориг тавих эсэх асуудлыг даваа гарагийн 11.00 цагт хэлэлцэж шийдвэрлэх аж.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн тухайд гадаадад байгаа энэ сарын 31-нд Монголд ирнэ. Ирснийх нь дараа хурлын товыг гаргаж, асуудлыг нь хэлэлцэх юм байна.