Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт ХИЛИЙН ХОРИГ тогтоох эсэхийг 11.00 цагт хэлэлцэнэ
00

Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын гишүүдэд хилийн хориг тогтоох саналыг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг өнгөрсөн баасан гарагаас эхлэн Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах шийдвэр гаргасан.
Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарт хилийн хориг тавих эсэх асуудлыг өнөөдөр 11.00 цагт хэлэлцэж шийдвэрлэх юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн тухайд гадаадад байгаа энэ сарын 31-нд Монголд ирнэ. Ирснийх нь дараа хурлын товыг гаргаж, асуудлыг нь хэлэлцэх аж.



