VISUAL TOIM: 2019 оны VI сард эхэлсэн Дарханы замд 340 ОСОЛ гарч, 28 ХҮН АМИА АЛДЖЭЭ…

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 9 сек
130
legacy:Visual Toim/Darhanii zam visual/Nuur.jpg

Эхэлсэн нэртэй ч хэзээ дуусах нь мэдэгдэхгүй явсаар дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж буй Улаанбаатар-Дархан Уул чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр ч ТОДОРХОЙ БУС хэмээх "онош" дээрээ яваа. Магадгүй эл замыг барьж чадсан нь олон нийтээс өндөр үнэлгээ авах нь гарцаагүй. Гэвч гурван засгийн нүүр үзсэн Дарханы зам дээр өнөөдрийн байдлаар амнаасаа сайн үг унагаах хүн тун ховор. Тэгвэл Б.Энх-Амгалан сайдын үед хуулж, Л.Халтар сайдтай "үйлийн үрээр учирсан" даяар алдарт ДАРХАНЫ ЗАМ-ын туулж ирсэн гурван жилийн "АМЬДРАЛЫГ" тоймлон хүргэж байна.

-ДАРХАНЫ ЗАМЫГ ХУУЛСАН НЬ-

legacy:Visual Toim/Darhanii zam visual/1.gif

Хуучин байсан замыг нь хуулах ажлыг эхлүүлж байх үеийн зураг

Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын барих ажлыг 2019 оны зургаадугаар сарын 17-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хоёр эхлүүлж, хуучин замыг нь хуулж хаяв. Уг нь Азийн хөгжлийн банк Дархан-Улаанбаатар чиглэлийн замын хөдөлгөөний эрчим өндөр гэж судлаад шинэ зам тавих мөнгийг нь зээлсэн түүхтэй.

-МОНГОЛЧУУД 1140 ДЭХ ӨДРӨӨ ДАРХАНЫ ЗАМЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА...-

legacy:Visual Toim/Darhanii zam visual/Copy of Copy of Nyamdorj (1).gif

Дарханы замтай "үйлийн үрээр учирсан" хоёр сайд

Дарханы замын асфальт хучилтыг 2019 оны арваннэгдүгээр сар гэхэд бүрэн тавьж, хөдөлгөөнийг нээх ам тангарагийг тухайн үед ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан өгч байв. Гэвч өнөөдөр 1140 хоног өнгөрчихөөд байхад зам ашиглалтад ороогүй хэвээр.

ДАРХАНЫ ЗАМЫГ "САМАРСАН" ХЯТАД КОМПАНИ

legacy:Visual Toim/Darhanii zam visual/3.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажлыг нийт таван багц болгон хуваасан байдаг. Гэвч ажлын явцад хамгийн их асуудал, чирэгдэл дагуулсан нь 2 болон 4 дүгээр багц байв. Эл багц хэсэг дээр БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг" компани ажиллах байсан боловч цар тахлын нэрийдлээр замын ажлыг удаашруулж, гүйцэтгэл хамгийн муу байсан тул гэрээг цуцлав. Үүний дараагаар тус багц хэсгүүд дээр “Арж капитал” ХХК, “Чайна Гео-Инженеринг” корпорацитай 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, барилгын ажлыг шинээр эхлүүлсэн.

-ДАРХАНЫ ЗАМЫГ "ХУУЛСАН" Б.ЭНХ-АМГАЛАН САЙД БАЯНХОНГОР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ДУУСГАЖ, СОНГУУЛЬДАВ-

legacy:Visual Toim/Darhanii zam visual/4.gif

ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан нэг жил хүрэхгүй хугацаанд хүлээлгэн өгөх байсан Дарханы замаа дуусгаагүй хэр “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концесс эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хэрэгжсэн 126.7 км хатуу хучилттай авто замыг Говь-Алтай аймгийнханд "бэлэглэсэн". Харин түүнийхээ шанд тус аймагт нэр дэвшиж, Их хуралд дахин сонгогдсон. Өөрөөр хэлбэл, Б.Энх-Амгалан сайд Дарханы замыг хууль хаясны нэг жилийн ойгоо Говь-Алтайд сонгуульдаж "тэмдэглэв”.

-ОДООГООР ХОЁР ЕРӨНХИЙ САЙД, САЛБАРЫН ХОЁР САЙД, ГУРВАН ЗАСГИЙН НҮҮР ҮЗЭЭД БАЙГАА ДАРХАНЫ ЗАМ-

legacy:Visual Toim/Darhanii zam visual/5.gif

Ерөнхий сайд: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд: Б.Энх-Амгалан, Л.Халтар

Өмнө хэлсэнчлэн Дарханы зам У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нийт гурван Засгийн газрын үе дамжин хэрэгжиж буй автозамын төсөл болж байна. Ингэхдээ ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Л.Халтар нартай "үйлийн үрээр учирсан" байдаг.

-2019 ОНЫ 6 САРД ЭХЭЛСЭН ДАРХАНЫ ЗАМД 340 ОСОЛ ГАРЧ, 28 ХҮН АМИА АЛДСАН-

legacy:Visual Toim/Darhanii zam visual/6.gif

Зам тээврийн осол

2019 оноос 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Дарханы зам дээр нийт 340 удаагийн зам тээврийн осол бүртгэгдэж, үүнээс 28 хүн амиа алдсан гэх харамсалтай тоон үзүүлэлт бий.

ДАРХАНЫ ЗАМ ЭХЭЛСЭН 2019 ОНООС ХОЙШ 457 КМ, 21 АВТОЗАМ АШИГЛАЛТАД ОРОВ

legacy:Visual Toim/Darhanii zam visual/7.gif

Баригдсан замын ажлууд

2019-2022 оны хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийт 457.7 км автозам ашиглалтад оржээ. Өөрөөр хэлбэл, Дарханы 204 км автозам тавих ажилтай зэрэгцсэн эл хугацаанд 22 автозам ашиглалтад орчихсон байна гэсэн үг.

-ДАРХАНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ ТОП 6 АМЛАЛТ-

legacy:Visual Toim/Darhanii zam visual/8.gif

ТОП амлалтууд

Дарханы замтай холбоотой ТОП АМЛАЛТУУДЫН дийлэнх нь зам хэзээ ашиглалтад орох дээр ФОКУСЛАЖЭЭ. 2019 оны 11 дүгээр сард дуусна хэмээсэн ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалангийн үг ч, 2021 оны аравдугаар сард хөдөлгөөнийг нээнэ хэмээн амлаж байсан Л.Халтар сайдын үг ч өнөөдөр биеллээ олсонгүй. Топ амлалт гээчийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч орхисонгүй. Өнгөрөгч зургаадугаар сард тэрбээр Дарханы зам дээр очиж ажиллахдаа сар бүр ажлын явцыг шалгана хэмээн мэдэгдээд амжив.

-ДАРХАНЫ ЗАМ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 215,631 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ-

legacy:Visual Toim/Darhanii zam visual/11.gif

Сонирхолтой статистик

Сонирхуулах үүднээс, Дарханы зам эхэлснээс хойш Монгол Улсын хүн ам хэрхэн нэмэгдсэн талаарх статистик мэдээллийг бэлтгэлээ. Монголчууд Дарханы замаа хүлээх хугацаандаа 215, 631 шинэ хүнээ өлгийдөн авчээ.

-ДАРХАНЫ ЗАМ "ХААНА" ЯВАА ВЭ-

legacy:Visual Toim/Darhanii zam visual/9.gif

V БАГЦ ЗАМ /ХУВИАР/

Дарханы замын ажил нь нийт таван багц хэсгээс бүрдэж буй. Ингэхдээ дөрвөн эгнээ замын хоёр нь Азийн хөгжлийн банк, хоёр нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй юм. Долдугаар сарын 13-ны өдөр ЗТХЯ-наас мэдээлснээр АЗХ /Азийн хөгжлийн банк/-ны санхүүжилттэй автозам 23-95 хүртэлх хувь, ЕСБХБ /Европын сэргээн босголт, хөгжлийн банк/-ны санүүжилттэй автозам 23-27 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.

-Л.ХАЛТАР САЙДЫН ХЭЛСНЭЭР ДАРХАНЫ АСФАЛЬТАН ЗАМААР ДАВХИХАД 92 ХОНОГ ҮЛДЛЭЭ...-

legacy:Visual Toim/Darhanii zam visual/10.gif

Өөрийнх хэлсэн үг...

Өнгөрөгч долоо хоногт үргэлжлэн орсон борооны улмаас Дарханы замын зорчих хэсгийн 40 орчим метр хэсэгт эвдрэл гарсан нь олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртээд амжсан. Энэ үеэр салбарын сайд Л.Халтар нь энэ оны аравдугаар сарын сүүл арваннэгдүгээр сарын эх гэхэд Улаанбаатараас Дархан орох хэсэгт иргэдийг шороон замаар явуулахгүй хэмжээнд хүргэнэ хэмээв. Тэгвэл Л.Халтар сайдын хэлсэн биеллээ олно гэж үзвэл бид Дарханы "шорооноос" салахад 92 хоног үлдлээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William2022/08/07

    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com

  • W
    William2022/08/07

    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com

  • З
    Зочин2022/08/01

    Экспортын ашигт малтмал нүүрс зэс төмөрөө Хятад рүү 100% гаргадаг ганц доллар олж байгаа гарц яагаад Дарханы зам удааширсан бас махны бизнес зогссон эцэстээ Хятадын эсрэг үзэл чинь хэтэрхий ихдээд улсын хөгжлийг зогсоогоод байна шүү дээ үүний төлөө хэн хохирсон юм вэ? Хөгжил зогсоод сүүлдээ бүр Хятадынхаа эрхшээлд улам орно доо найрсаг хөршийн аргаар арилжаа наймаагаа хийхийн оронд тэнэгтэж төмөр замаагаа гацаагаад яагаад ОХУ-Хятадыг давж Монголыг хөгжүүлээүй 3 дахи хөршийн бодлого 30 жилд нотлогдлоо

  • З
    Зочин2022/08/01

    Экспортын ашигт малтмал нүүрс зэс төмөрөө Хятад рүү 100% гаргадаг ганц доллар олж байгаа гарц яагаад Дарханы зам удааширсан бас махны бизнес зогссон эцэстээ Хятадын эсрэг үзэл чинь хэтэрхий ихдээд улсын хөгжлийг зогсоогоод байна шүү дээ үүний төлөө хэн хохирсон юм вэ? Хөгжил зогсоод сүүлдээ бүр Хятадынхаа эрхшээлд улам орно доо найрсаг хөршийн аргаар арилжаа наймаагаа хийхийн оронд тэнэгтэж төмөр замаагаа гацаагаад яагаад ОХУ-Хятадыг давж Монголыг хөгжүүлээүй 3 дахи хөршийн бодлого 30 жилид нотлогдлоо

  • З
    Зочин2022/08/01

    Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees

  • А
    Арслан2022/08/01

    ХЯТАДЫН хувийн компануудыг ажил хийлгэнэ гэдэг чинь там байхгүй юу. Төр засаг нь анхаарахгүй шаардлага ч тавихгүй нэг ёсондоо эзэнгүй улсуудаар зам хийлгэсэн гэсэн үг. Элчин сайд нь очоод ганц ч удаа шахсан шаардсан юм хэлэхгүй байгааг Халтар ч харсан Оюуэрдэнэ ч харсан. Цахилгаан станц дээр хятадын хувийн компанууд дан капитал тоног төхөөрөмж тавьдаг. Манайхан хэзээ ХЯТАДУУДТАЙ харьцаж бизнес хийж сурнаа. Өдий бнда

  • З
    Зочин2022/08/01

    Муухай бх л даа гэхдээ зам хуулахаас өмнө энэ зам дээр маш олон хүн нас бардаг бсаншүү. Хуулснаас хойш эрс багассан. Хүний амь харьцуулах гэж бгаа бол. Харин хагарсан дугуй бол эрс нэмэгдсэн бх

  • З
    Зочин2022/08/01

    Дарханы замд төр засаг гэхээсээ юм болгонд савсагнаж байдаг сошиал масс буруутай ш дээ. 2020 онд тэр зам барих 100 Хятадыг нь оруулж ирээд хөдөөгүүр кемпэд нь байлгаж байгаад замаа бариулчихая гэхэд короног оруулж ирж ард иргэдээ устгах гэлээ гэж орилсоор байгаад хил дээрээс буцааж амраа биз дээ. Тэр үед нь бариулчихсан бол хөл хориотой үед ямар саад тотгоргүй ажлаа хийчих л байсан ш дээ

  • З
    Зочин2022/08/01

    Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav

  • З
    Зочин2022/08/01

    Ман зайлаасай

  • Х
    Х2022/08/01

    Халтар сайд үнэхээр зүтгэж байгаа шүү. Би Дарханы замд ажилладаг хүний хувьд хэлэхэд 14 хоног тутам Халтар сайд ирнэ шахна. Өмнөх сайдууд тэгдэггүй байсан

  • З
    Зочин2022/08/01

    Дарханы зам уу МАН ыг сонгоод бай. Бусад замууд ч бас ингэнэ

  • А
    Ананд2022/08/01

    Сда энэ амиа алдсан 28 хүний ар гэр ЗГ-аас хүний амиа нэхээч ээ. Халтар Энх-Амгалан Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар хариуцлагаа хүлээгээч