Замын-Үүд-Эрээний боомтоор өдөрт 80 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/шинэ/123456-1.jpg

Ковид-19-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Эрээн-Замын-Үүдийн боомтоор иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна.

Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол энэ сарын 04-ний өдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн боомт дахь Консулын газрын ерөнхий консул Т.Мөнхгэрэл мэдээллээ.