ШУУД: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Wan Yi/Wan Yi-1.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 7 болон 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тэгвэл тэрбээр дөнгөж сая Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Ийнхүү түүний айлчлал албан ёсоор эхэлж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцоно.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЕХ-оос 50 тэрбум долларын зээл өгөх санал тавихад Польш улс авахгүй гэж байсан. Манайхан гуйлгачин болохоор санал тавиагүй байхад л гуйгаад нүдний булай. Гудамжинд иргэд нь гуйлга гуйгаад, гаднаас төр засаг нь гуйлга гуйгаад. Монгол улсын гуйлгын орон болжээ.