Шахмал түлш борлуулах ажилтныг сонгон шалгаруулж авна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:хятад иргэд/62fb202a8c81e851e4148771.png

Нийслэлийн агаар, Орчны бохирдолтой тэмцэх газар, "Таван толгой түлш" ХХК-аас хамтран сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулж авах ажлыг эхлүүлжээ.

2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг http://burtgel.ttt.mn/ сайтаар цахимаар хүлээн авч байна. Энэхүү цахим бүртгэлээр хүсэлт илгээсэн иргэдээс шаардлага хангасан хүсэлт, материалыг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулан хамтран ажиллана.

Материал хүлээн авах хугацаа:

2022 оны наймдугаар сарын 15-ны 09:00 цагаас наймдугаар сарын 21-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Холбогдох утас: 70119400