Гурил үйлдвэрлэгчид өвөлжилт хүндэрч болзошгүй 5 аймагт хивэг нийлүүлнэ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:5926/298790626_450736820399769_9125169510951831344_n.jpg

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 мянган тонн хивэг тэжээлийн нөөцтэй байгааг салбар яамнаас мэдээллээ.

Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс хивгээ гаднын зах зээл дээр борлуулах боломжоор хангаж, тээврийн зохицуулалт хийж өгөх хүсэлт тавьсан байгаа аж. Мөн эд өвөлжилт хүндэрч болзошгүй баруун 5 аймгийн хивэг тэжээлийн нөөц бүрдүүлэлтэд туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.