Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл энэ сарын 19-нд эхэлнэ
00

Ерөнхий боловсролын сургуулийг нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэхээр болсон. Эцэг, эхчүүд "Е-Mongolia" цахим хуудсаар нэвтрэн хүүхдээ харъяаллын дагуух сургуульд бүртгүүлэх юм. Харин гадаадын иргэд биечлэн очиж хүүхдээ элсүүлэх аж.
Албаны хүний мэдээлснээр энэ сарын 19-нд нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт эхлэнэ. Элсэлт хэрхэн явагдах талаар Боловсрол , шинжлэх ухааны яам нэгдсэн мэдээлэл өгнө хэмээлээ. 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 75,5 мянган хүүхэд шинээр элссэн. Үүнээс 88,5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байжээ.



