Цэцэрлэгийн бүртгэлд нийт 73,818 хүүхэд хамрагджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:37 tsetserleg/1.jpg

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн "E-Mongolia" цахим системээр зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73,818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгдсэн аж. Бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд "Е-Mongolia" цахим систем ачаалалгүй, хэвийн ажиллаж байгаа юм.