Говь-Алтай аймаг бүх багш нараа компьютероор хангахаар болжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:багш (1).jpg

Багш бүрд компьютер хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймаг ЕБС-ийн бүх багш нараа компьютероор хангахаар боллоо. Нийт 830 багшийн компьютерыг худалдан авч аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлээд байна. Хичээл эхлэхээр багш нартаа олгож эхлэх аж. Мөн Говь-Алтай аймаг ирэх хичээлийн жил гэхэд Сургуулийн өмнөх боловсролын бүх багш нараа компьютертой болгохоор зорьж байна.