Баянзүрх дүүргээс хамгийн их хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт ирүүлжээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:tsetserleg/20150121011648-40068229.jpg

2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07.30 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд E-mongolia системд 86 309 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт ирүүлжээ. Үүнээс:

-2 настай 19893 буюу нийт 2 настай хүүхдийн 54,1 хувь

-3 настай 22548 буюу нийт 3 настай хүүхдийн 58,5 хувь

-4 настай 22633 буюу нийт 4 настай хүүхдийн 58,9 хувь

-5 настай 22548 буюу нийт 5 настай хүүхдийн 57,2 хувь нь бүртгүүлээд байгаа юм.

Мөн нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүргээс хамгийн их буюу 23 361 хүүхэд хүсэлт ирүүлсэн бол Багахангай дүүргээс 195 хүүхэд emongolia системд бүртгүүлжээ.